Та хуучин мэдээг үзэхийг хүсвэл хуудасны доор байга older post гэдэг дээр дарна уу

Saturday, March 27, 2010



найзуудда зориулаад дуу гэхэд хэцүү зүйл хийлээ. Сонсоод үзээрэй. ТВ-нүүдэд байдаг даа нэг гонжгор урт ярилцлага авдаг микрофон. Тийм зүйлээр бичсэн юмаа. энэ балай мастер гэдэг зүйл маш хэцүү юм. Үнэхээр мэдэрлээ. За за олон юм хуцмааргүй байна. миний блогт орж ирсэн юм чинь сонсчихоод гараарай.

http://www.4shared.com/file/250572084/35a34dcb/Anion_-_Naiz.html

Wednesday, January 13, 2010

Opozit & Anion - Баарны буг


Opozit хамтлагийн 2010 оны хамгийн анхны уран бүтээл гэж хэлж болох Баарны буг гэдэг дууг тавьлаа. Энэ дуун дээр миний бие хамтарсан байгаа. Эхний болон 3-р бадаг нь их гоё болсон сонсоод үзээрэй. Дуу хийхэд мэдрэмж, үгийн сонголт гэдэг хоёр зүйл маш их хэрэгтэй байдаг гэдгийг энэ дууг хийдэг өдөр маш сайн ойлгож авлаа. Сурах юм ч их байна даа, хөөрхий.
Дууны хувьд гэвэл уул нь бааранд ороод сууж байсан аягүй хөөрхөн пичко хараад нөгөөдхөндөө татагдаад л гээд уянгалаад явж байсан, нэг дуутай утга нь төстэй болох юм шиг санагдаад больсон. Тэгээд баарны буг гэдэг нэг үг бодож олоод яваад л байсан, яваад л байсан. Амжилтыг олохгүй нь дээ гэж бодож байсан харин Тулгаа ах нэг өдөр завтай болоод тэгээд бид хоёр гэрт нь очоод Баарны буг гэдэг дуу хийж эхлээд. 2 бадаг бичээд дахилтыг нь хийчихээд сууж байсан чинь, орой нь Энэрэл орж ирээд өөрийнхөө бадгаа хийсэн. Гэхдээ тэр өдөр бичсэн үгээ шинээр бичээд хийсэн байна лээ. Угаасаа тэр 2-г яаж ямархуу чанартай чадалтай дуу хийж чаддагийг бүгд мэдэх байх. Хамт дуу хийх юмсан гэж их л боддог байсан, хамт хийсэн чинь баг алчихсан юм шиг санагдаад санаа их л зовлоо. Яахав дээ тэгээд хирэндээ л үглэсэн, оролдоод байвал зүгширээд сайжрах байх гэж л бодож байна даа. За нэг иймэрхүү. Уул нь бүх охидуудыг биш хэсэгхээн нэг тиймэрхүү охидуудын тухай л дуулсан юмсан. Тэгсэн харин надтай чатладаг, мэндлэдэг охидуудын 50% нь таг болсоншд. Хаха...

http://www.4shared.com/file/193850107/562c476c/opozit-baarny_bug.html

Friday, January 1, 2010

Charise and Chimpnuks - No One

Алдарт тачаангуй дуучин Alicia Keys-н Хэн ч байхгүй гэдэг дууг бүгд мэднэ. Тэр дууг маань манай 3н найз нэг хүүхэнтэй хамтдаа дуулжээ. Хоолой салгаж бакал хийх үүргийг нь манай 3 авсан вм шиг байна. Сонсоод үзээрэй гоё болж. Charise ч гэсэн гологдохооргүй дуулжээ.

http://tommy2.net/2009/charise.jpg Download;
http://www.4shared.com/file/186372154/96cea682/14_No_One_Feat_Charice__Alvin_.html

Saturday, November 21, 2009

Once 2007


Once бол 2007 онд гарсан Ирландын кино юм. John Carney найруулсан, бүх хөгжмийн киноны гол дүрд тоглосон Glen Hansard (The Frames хамтлагийн дуучин) Marketa Irglova нар өөрсдөө зохиожээ. Энэ кино маань 130,000 евро буюу 160,000 ам.долларын ашиг олсон. 2007 оны Independent Spirit Award-с шилдэг гадаад кино, Falling Slowly дуу нь 2008 оны Grammy наадмаас шилдэг киноны дуу номинацыг тус тус авчээ. Glen Hansard, Marketa Irglova 2 одоо хамтдаа амьдарч байгаа бөгөөд киноныхоо дараа гэрлэжээ.

Татах:

Once.DVDRip.part1.rar

Once.DVDRip.part2.rar

Once.DVDRip.part3.rar
Once.DVDRip.part4.rar
Once.DVDRip.part5.rar
Once.DVDRip.part6.rar
Once.DVDRip.part7.rar
Once.DVDRip.part8.rar

Чадварлаг Joker Heath Ledger


За бүгдээрээ 2008 онд нээлтээ хийсэн Dark Knight гэдэг алдарт баатар Batman-ий тухай өгүүлэх киног үзсэн бизээ. Тэр кинон дээр Joker-н дүрийг гайхалтай бүтээсэн Heath Ledger гэдэг залуугын тухай бичихээр шийдлээ.
Түүний бштэн нэр нь Heath Andrew Ledger 1979 оны 4 сарын 4нд төрсөн. 2008 оны 1 сарын 22нд өөд болсон. Яагаад үхсэн шалтгааныг нь сүүлд дурданаа. Тэрбээр 1990-ээд оноос Australia-н ТВ кинонуудад тоглож эхэлсэн. 1998 онд Эрх чөлөөний оронруу нүүснээр түүний нэр хүнд илүү их өсөж эхэлсэн. 2005 онд алдарт ижил хүйстэн залуусын тухай өгүүлдэг Бөгтөр уул хэмээх кинонд тоглож нэр хүнд нь нисэж эхэлсэн. 2005 оны New York Film Critics Circle Awards-аас шилдэг жүжүигчин Australian Film institute-с шилдэг жүжигчин гэх мэт мангар олон шагналыг гомо залуугын дүрийг чадварлаг бүтээснээрээ авчээ. Тэрний дараагаар бүтээсэн бас нэгэн гол дүр нь намайг энэ хүний тухай ингэж бичихэд хүргэсэн Алиалагчийн дүр юм. Даанч хөөрхий минь киноныхоо нээлтийг үзэж чадалгүй нас барсан юм. Шалтгаан нь гэвэл хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэний улмаас... Харамсмаар юм шүү.
За одоо хувийн амьдралын тухай нь хүүрнье. Манай хүн Өмнөд Австралийн Пет гэдэг нэгэн газар мэндлэжээ. Ээжийг нь Франц хэлний багш Sally Ledger, аавыг нь уралдааны машин жолооддог Kim Ledger гэдэг. Heath багадаа шатар тоглох дуртай хүүхэд байсан ба Австралийн шатрын өсвөрийн аврага болж байжээ. Мөн тэрээр 10 настай байхдаа Peter Pan-ий дүрд тоглож байсан нь алдарт жүжигчин болох гараа нь ч байсан байж магадгүй.
Хүмүүсийн мэдэхээр 2000-2001 оны үеээр жүжигчин Heather Graham-тай дотно байсан, 2002-2004 онд жүжигчин Naomi Watts-тай явалдаж байсан, хаха. 2004 оны зун нөгөө алдарт Бөгтөр уул кинонд тоглож байхдаа жүжигчин Michelle Williams-тай танилцаж 2005 оны 10 сарын 28-нд тэдний охин мэндэлжээ. Heath Ledger маань нас бартлаа Michelle Williams-тай хамт амьдарч байсан. За нэг товчхондоо иймэрхүү. Нас бараагүй байсан бол олон гоё дүр бүтээж биднийхээ мэлмийг мялаах байса бизээ. Чадварлаг галзуу Joker Heath Ledger-дээ гүн эмгэнэл илэрхийлье.

Friday, November 20, 2009

Alvin And The Chipmunks 2 The Squeakuel



Хорь дугаар зуун кино компаний Alvin ба түүний жирхнүүд киног та бид маш сайн мэднэ. Тэр киноны маань 2-р анги 2010 оны 3 сарын 19 нд нэээлтээ хийх байсан бол энэ оны зул сарын баярын өмнөхөн буюу 12 сарын 23н болж урагшилжээ. Кинонд манай 3 дээр бас 3н дуучин охин жирх ирэх юм шиг байна. За тэгээд Монголын чадварлаг хулгайчид минь гадаадын хулгайчид CamRip хийгээд сайт-д тавьсан л байх юм бол тэр дор нь мөн хулгайлж тавиарай гэж гуйя.

Tuesday, November 17, 2009

Anion ft. SaRuuL - Memories Of You



Сайн уу? Хүмүүсээ.. Би өмнө оруулж байсан Memories Of You хэмээх дуугаа шинэчлээд, ангийнхаа нэг охинтой дуулсан юм. Ойрд миний хайрын дуу нээрээ арай дэндэж байнаа пидка гэж. Муулаад байдаг флашаа өв залгамждах дөхөж байна. Гэхдээ яахав дээ, ямар тэд нар шиг мөнгө олох юм биш. Удахгүй өөр сэдвээр та нартай уулзах байхаа. Эзэнгүй төсөөлсөн бүтэлгүй хайрны тухай нэг тийм л дуу боллоо. Мэдээж Гантулга ах маань бичиж өгсөн. За за нэг иймэрхүү л байна.

http://www.4shared.com/file/152944859/4bb4d618/Anion_ft_SaRuuL_-_Memories_MP3.html

Wednesday, November 11, 2009

Owl city


Owl city бол Америкийн электро маягийн дуучин юм. Яагаад маягийн гэж байна вэ гэхээр бид нарын мэддэг бар шоунд тоглогддог электро биш электро алвтернатив стилээр дуулдаг нөхөр юм. Их гоё чихэнд эвтэйхэн, бас содон дуунуудтай. Fireflies гэдэг дуу нь billboard-д нилээн өндөр байранд явж байгааг мэдэх нэг нь мэдэж байгаа байх. Энэхүү цомог нь 14 ширхэг дуунаас бүрдсэн байна.
Хувь хүн талаас нь танилцуулвал түүний жинхэнэ нэрийг Adam Young гэдэг ба тэрээр Minnesota мужаас гаралтай юм байна.Ээж аав нь мөн хөгжмийн хүмүүс байжээ.
Түүний Hello Seattle гэдэг дуу нь MySpace-д 6 сая гаран тоглогдсон байж. Maybe I'm Dreaming, Ocean Eyes гэдэг 2 албан ёсны цомогтой. Миний мэдэх зүйл энэ л байна даа. Дуртай 2 дуугаа тавьлаа.

If My Heart was a House татах

Fireflies татах