Та хуучин мэдээг үзэхийг хүсвэл хуудасны доор байга older post гэдэг дээр дарна уу

Saturday, May 30, 2009

Амьдрал, гуниг, үхэл



За би та бүхэндээ нэгэн гунигтай зүйлийг өгүүлье аа.
2 жилийн өмнө нэгэн сайхан тохь тухтай боломжийн амьдралтай айл байжээ. 2 хүүхэдтэй юмсанж. Том хүү нь 18-тай бага охин нь 14 настай байж гэнэ. Нэгэн новшийн өдөр охин нь гэнэт алга болчихож. Аав ээж ах 3 нь их л хайж, олддоггүй. Тэгээд цагдаа нар эрэн сурвалжилж бүтэн 3 хонож байж охиныг олжээ. Амьд мэнд байсан нь азтай боловч түүний охин биеийг тарааншааны гэх тодотголтой хүүхдүүд хүчээр булаан авсан байв. Гурвын гурав хоног доромжлуулсан хөөрхий охин уйлах ч чадалгүй сэтгэцийн хүнд шоконд цохиулсан байж. Гэртээ ирээд ганц ч үг ган хийсэнгүй. 5 хоног хэлэн дээрээ талхны үртэс ч тависангүй. Ийм байдалтай 7 хоносон аж.
Ах нь дүүгээ өмнөхөөсөө дээрдсэн байж магадгүй гэж горьдоод дүгийхээ өрөөний хаалгыг нээтэл хайрт охин дүү нь унтаж байжээ. Бүр хэзээ ч сэрэхгүй унтаж байж. Ахыг нь мөн аавыг нь ээжийг нь шууд л амьдаар нь авслачих шиг л болсон гэнэ.
Тэр өдрөөс хойш аав нь хар ус амсах болж байраа заржээ. Ээж нь уушгины хорт хавдар гэх аймшигт өвчин тусаж хөөрхий залуу амьдаараа хатаж. Тэгсэн бас нэг новшийн өдөр эцэг нь машины осолоор бурхан болсон гэнэ. Охиныхоо үхэлээс 1 жил 7 сарын дараа буюу 5 сарын өмнө....
Залууд үхмээр санагдаж, дүү аав 2-ынхоо араас нисмээр бодогддог болов. Ээжийгээ орхиод явчихаж бас л чадахгүй байлаа. Өвчин тусаад хэзээ ч хамаагүй ирэх үхлээ хүлээн хэвтэж байгаа ээжийгээ хамт явья гэж аман дотроо ятгана. Үхлээ гээд бүх юм сайхан болох бол уу? Тэгээд үхэхгүй байлаа гэхэд хүү ээж 2т хамгийн нандин хүмүүсийх нь үхэл мартагдана гэж үү? Мэдэхгүй ээ, би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэдэх нэгэн хүнд ийм явдал тохиолдсон гэнэ билээ. Уйлмаар байгаа биз. Би лав сонсчоод өрөвдөхгүй байж чадаагүй. Бас яаж зүгээр байхав дөрөөлөөд хэдэн мөр юм бичээд авсөөн. . Тохироо нь таарвал нэг дуу хийх гээд үзнэ дээ. Тэгээд болвол та бүхэн сонсоорой...(^_^)

0 comments: