Жоохон уянгалаг ч гэлээ гоё үгтэй дуу шүү. Үргэлж хүнд юм сонсоно гэж юу байхав, бас үргэлж хүнд юм дуулаад байна гэж юу байхав. Хааяа ч гэсэн зөөлрөх гоё ш дээ. Яг нэг ганцаардаад гансраад бас нэг эсрэг хүйсний хүн нүдэнд харагдаад байдаг тиймэрхүү үе байдаг даа, хүнд чинь.... Яг тийм л үед чихэвчээ хийгээд нүдээ аниад чагнахад гоё байдаг юм. Тэр миний анхны дууны эзэн Түүний төлөө хийсэн миний анхны дуу миний үнэ цэнэ Анхны гэх бүх зүйлийн эзэн миний эзэн Ариухан ааль аашаараа сэтгэлд минь үүрд үлдсэн ингээд л...
Зарим гарууд хайр дуулчиж пүүх паах яачаа вэ гээд л байдын. Хүн л бол хүн ш дээ. Хэн ч дурлаж хайрлаж болно. Түүнийгээ тэгээд дуугаараа илэрхийлэх бас ганццардлаа чаддаг юмаараа тайлахыг байж болох зүйл гэж миний бие боддог. Гэхдээ бас юм болгон тэнцүү байж хүнд таалагддаг. Палааж, бобо тэгээд л хуулиас гадуур, нэргүй энэ тэр гээд хүмүүс шиг хэтэрхий туйлширах бас буруу л даа. Яг л тэнцүүлээд яваад байвал хүмүүст илүү хүрч чадах байх гэж би хувьдаа боддын. За за лаг гүн ухаантан шиг баахан юм чалчлаа. Таны бодол өөр байдаг бол, миний бодол буруу санагдаж байвал хүлцэл өчье өө......
Өө нээрээ нэг юм байгаан байна. Энэ дууны сүүлийн дахилтын дараа нэг хүний нэр хэлээд байх шиг байдымаа. Би Зулаа гэж сонсоод байгаан. Та юу гэж сонсох нь уу комментоор ч юмуу чатанд зав гаргаад бичээд үлдээчээрэй....
http://www.4shared.com/file/109157762/757645c3/Opozit_-_Ter_minii_ohin.html
Monday, June 1, 2009
Опозит - Тэр миний охин
Posted by Anion Dashka at 8:13 AM
Subscribe to:
Post Comments (Atom)



0 comments:
Post a Comment