
Ойрд энэ муу блогоо мартжээ. Гэнэт ийм юмтайгаа санаад нэг пост хийе гэж бодлоо. За тэгээд нөхдүүдээр юу байцгаана даа? Надаар лав юу ч алга. Хичээл ном энээ тэрээ гээд л явж байна. Ойрд дуу хуур ч хийсэнгүй. Ганц чихийг минь тэжээдэг 2 ах маань нээх юм хийхгүй байгаа болохоор хийх урам ч нээх алга. Гэхдээ яаахав дээр нэг Хөндлөн царс гэж нэг юм хийсэн. Сая бас memories of you гээд хайрын дуу хийлээ. Анх нэг л их хайр дуулахгүй энэ тэр гэж хуцдаг пацаан байсан. Охин энэ тэр гээд үг бичээд байхыг бодвол том болж байгаан байгааз нтр. Нэг юм нэмэхэд энэ надтай тохиолдсон зүйлс биш болохоор зарим нэгэн миний эсрэг хүйсний хүн зөвөөр ойлгоорой. Хэхэ.
Энэ дуу хийх гэдэг зарим хүний хувьд амьдрал нь, зарим хүний хувьд мөнгө олох арга нь, зарим хүний хувьд олонд танигдах хэрэгсэл байдаг. Миний хувьд эдгээрийн аль нь ч биш. Зүгээр л дуртай зүйлээ хийж байгаа болохоор надад гоё байдаг. Дуулах биш хөгжим миний амьдрал, угаасаа ихэнх хүмүүсийн хувьд тийм байдаг байх. Намайг таньдаг миний найзууд, бас миний зовж байж бичсэн хэдэн мөр шүлгэнд үнэлгээ өгдөг хүмүүстээ баярлаж явдгаа хэлье ээ. Надад под хийсэн уран бүтээл байдаггүй, клип энэ тэр гэж дуунуудаа цацдаггүй болохоор ингэж хэлэх эрх байхгүй ч байж магад.
За за нэг иймэрхүү л байна. Дараагийн дуу ч юмуу постоор дахин уулзатлаа түр баяртай. Санал хүсэлт байвал чатанд бичнэ биз. Миний блогт коммент үлдээж болохгүй байна гэж дээр нэг хүн хэлээд байсан санагдана. Тийм болохоор чатаар надтай харьцаж болно шүү. Баяртай
Monday, October 12, 2009
Сонин юу байна?
Posted by Anion Dashka at 6:33 AM
Subscribe to:
Post Comments (Atom)


0 comments:
Post a Comment