
Opozit хамтлагийн 2010 оны хамгийн анхны уран бүтээл гэж хэлж болох Баарны буг гэдэг дууг тавьлаа. Энэ дуун дээр миний бие хамтарсан байгаа. Эхний болон 3-р бадаг нь их гоё болсон сонсоод үзээрэй. Дуу хийхэд мэдрэмж, үгийн сонголт гэдэг хоёр зүйл маш их хэрэгтэй байдаг гэдгийг энэ дууг хийдэг өдөр маш сайн ойлгож авлаа. Сурах юм ч их байна даа, хөөрхий.
Дууны хувьд гэвэл уул нь бааранд ороод сууж байсан аягүй хөөрхөн пичко хараад нөгөөдхөндөө татагдаад л гээд уянгалаад явж байсан, нэг дуутай утга нь төстэй болох юм шиг санагдаад больсон. Тэгээд баарны буг гэдэг нэг үг бодож олоод яваад л байсан, яваад л байсан. Амжилтыг олохгүй нь дээ гэж бодож байсан харин Тулгаа ах нэг өдөр завтай болоод тэгээд бид хоёр гэрт нь очоод Баарны буг гэдэг дуу хийж эхлээд. 2 бадаг бичээд дахилтыг нь хийчихээд сууж байсан чинь, орой нь Энэрэл орж ирээд өөрийнхөө бадгаа хийсэн. Гэхдээ тэр өдөр бичсэн үгээ шинээр бичээд хийсэн байна лээ. Угаасаа тэр 2-г яаж ямархуу чанартай чадалтай дуу хийж чаддагийг бүгд мэдэх байх. Хамт дуу хийх юмсан гэж их л боддог байсан, хамт хийсэн чинь баг алчихсан юм шиг санагдаад санаа их л зовлоо. Яахав дээ тэгээд хирэндээ л үглэсэн, оролдоод байвал зүгширээд сайжрах байх гэж л бодож байна даа. За нэг иймэрхүү. Уул нь бүх охидуудыг биш хэсэгхээн нэг тиймэрхүү охидуудын тухай л дуулсан юмсан. Тэгсэн харин надтай чатладаг, мэндлэдэг охидуудын 50% нь таг болсоншд. Хаха...
http://www.4shared.com/file/193850107/562c476c/opozit-baarny_bug.html
Wednesday, January 13, 2010
Opozit & Anion - Баарны буг
Posted by Anion Dashka at 3:08 AM
Subscribe to:
Post Comments (Atom)


0 comments:
Post a Comment